Languages

Хичээл 7

Бурханы төлөө амьдрах амьдралын тэмцэлд үр дүнтэй, хэрэг болохуйц зүйлсийг тэр өөрөө бидэнд өгдөг. Тэдгээрийг ашиглахгүйгээр бид амжилтанд хүрэхгүй.

Амьдрал тун ээдрээтэй бөгөөд Христийг дагана гэдэг тэр тусмаа 'бэртчихгүйн тулд нуугдаад л байж бай' гэдэгт уриалдаг итгэл үнэмшил биш. Харин Бурхан бидний зүрх сэтгэлд гал дүрэлзүүлээд, өөрсдийнхөө төрсөн энэ харанхуй ертөнцийг гэрэлтүүлэх гэрэл нь байгаарай гэсэн. Мөн тэр биднийг дэлхийн хүлээлт, жишигээс өөрөөр амьдраарай гэж хэлсэн билээ.

Бид дахин төрөх үеэсээ шинэ амьдралынхаа туршид хүртэх ёстой хоол тэжээл хэрэгтэй болдог. Бид өдөрт хэд хэдэн удаа хооллож, тодорхой хэмжээний ус ууж, шаардлагатай хугацааг мөн унтаж өнгөрүүлдэг шүү дээ. Тэгвэл сүнслэг хоол, ус, нойр зэргийг Библи унших, залбирах, мөн бусад итгэгчдийн хамт Бурханыг магтан хүндэтгэхтэй дүйцүүлж болох юм.

Энэ дэлхий бохир атал биднийг цэвэр ариун байх хэрэгтэй гэдэг. Амьдралын явцад хэн нэгэн өдөр бүр бидний зүрх сэтгэл рүү шавар цацах үеүдтэй бид таарна. Нүдээрээ завхралыг, чихээрээ бид хараалыг сонсоно. Гараараа бид өргөс хатгахыг мэдэрч, найзуудынхаа зангидсан нударгын өвдөлтийг мэдэрнэ. Хэлээрээ бид хорны гашуун амтыг, хамраараа бид амьгүй биеийн ялзралыг үнэртдэг.

Тэгвэл Бурхан бидэнд бохир муухайг угааж цэвэрлэх, харанхуйг зайлуулж, хүрээлэн буй дэлхий ертөнцөө өөрчлөх ямар багажыг өгдөг вэ?

Нэгдүгээрт, өмнө дурдсанчлан тэр бидний амьдралын талаарх өөрийн төлөвлөгөөг Библиэр дамжуулж илчилсэн. Библийн бичвэрийг уншиж, түүний доторх Бурханы амлалтуудыг зүрх сэтгэлээрээ хүлээн авснаар бид оюун санаагаа цэвэрлэж, зүрх сэтгэлээ хүчирхэгжүүлдэг.

Хоёрдугаарт, тэр бидний дотор Ариун Сүнсийг өгсөн. Ингэснээр бид Бурханд залбирч, түүнийг бидэнд хариу өгөхийг мэдэрч чадна Энэ нь бидний итгэл үнэмшлийг гүнзгийрүүлж, бидэнд өөрөөр амьдарч дэлхий ертөнцийг өөрчлөхөд туслах хүч чадлыг өгдөг.

Гуравдугаарт, бид түүнийг магтан алдаршуулахаар бүтээгдсэн. Бид зохих алдар магтаалыг түүнд өргөх үед тэр биднийг сэтгэл хангалуун болгож, дэлхий ертөнцөөс авсан шархыг минь эдгээж эхэлдэг.

Дөрөвдүгээрт, тэр биднийг бүтээхдээ хүмүүс, ан амьтад болон дэлхийгээ хайрлан таашаах тодорхой хэм хэмжээ, хязгаарыг тавьсан. Гэвч байгаль дэлхий, хүмүүстэй хамт байх үедээ бид хамгийн их баяр жаргалыг мэдэрч сурах хэрэгтэй.

Бид Бурханд итгэж, түүнийг бидэн шиг хайрладаг бусад хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхийг нэн тэргүүнд тавих ёстой. Энэ нь бидэнд урам зориг өгч, хүчирхэгжүүлдэг бөгөөд хүмүүстэй хамт байх нь биднийг нэг талыг барьж хэлбийхээс сэргийлдэг. Ийнхүү бусадтай хамтран цуглахыг сүм гэж нэрлэдэг. Сүм бол бидний цуглардаг байр эсвэл бидний оролцдог хөтөлбөрийг биш; харин Бурханыг болон биднийг хайрладаг хүмүүсийг хэлнэ. Бурханыг хайрладаг бусад хүмүүстэй цагийг өнгөрөөх нь (Библи уншиж, залбирч, магтан алдаршуулж, Библид заасан замаар амьдрахад нь бие биедээ туслах) амин чухал юм.

Христэд итгэгч бусад хүмүүстэй уулзах нь үнэхээр чухал эсэхэд олон хүмүүс эргэлздэг. Гэхдээ Библи дээр үүнийг итгэгч хүн байхын утга учир гэсэн байдаг. Есүс хайр дүүрэн нийгмийг бүтээхээр дахин амилсан: түүгээр цэвэршүүлэгдэж, түүгээр л дүүргэгддэг тийм нийгмийг. Тэр үхлээс амилсныхаа дараа найз нөхөдтэйгээ хамт хооллож, хамт алхаж, тэдний гэрт нь зочилсноороо үүнийг өөрийнхөө үйлдлээр харуулсан.

Хэрэв энэ нь бидний хувьд хангалттай санагдахгүй байвал нэгэн санваартны тухай түүх тус болж магадгүй:

Нэг өдөр нэг хүн санваартан дээр ирээд “Эцэг минь, миний ах Паул надтай болон бусад бүх Христэд итгэгчидтэй харьцахаа больчихлоо. Та түүнтэй ярилцаад, түүнийг эргэж ирэх ёстой гэж ятгах хэрэгтэй байна!” гэжээ.

Санваартан Паулын гэрт ирсэн бөгөөд хаалгыг нь тогшиход, ор гэжээ.

Гэрт ормогцоо тэр Паулыг дүрэлзэн асаж буй галыг ширтэн буйг олж харжээ. Тэд чимээгүй толгой дохиж мэндлээд, санваартан Паулын хажууд суугаад, гал руу ширтэв. Хэсэг хугацааны дараа санваартан метал хавчаар аваад, галаас цагаан халуун нүүрс шүүрэн авч, үүнийгээ галын яг гадна чулуун шалан дээр тавьсан байна. Тэр Паул руу толгой дохиод, инээмсэглээд хүлээсэн байна. Хэдэн минутын дараа гал бүрэн унтарч, нүүрс бүрэн хөрсөн байна.

Санваартан Паул руу толгой дохиод, нүүрсийг аваад, гал руу буцаан шиджээ. Хэдэн минутын дараа нүүрс дахин шатаж эхлэв. Санваартан инээмсэглээд, Паул руу сүүлийн ганц удаа толгой дохиод, явахаар босжээ.

Бид бол тэр нүүрс билээ. Бид эргэн тойрныхоо бусад хүмүүсийн дүрэлзэж буй галын дөлгүйгээр эцэстээ хөрж, галаа алдах болно. Бид Библээ уншиж, өдөр бүр хичээнгүйлэн залбирч, тахин шүтэх дадлыг бий болгож, бусад Христэд итгэгч хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхийг нэн тэргүүнд тавих ёстой, ингэснээр бид Бурханыг дуулгавартай дагаж, баяр хөөртэй амьдрахад нь бие биедээ тусалж чадна.

Бид ингэж чадвал Бурхан биднийг хүчирхэгжүүлж, урам зориг өгч, адислах болно. Дараа нь тэр бидэнд сайн мэдээ бидэнтэй адил маш их хэрэгтэй хүмүүстэй Сайн мэдээг хуваалцах боломжийг олгоно.

ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ

Галат 5:22-26, Дуулал 121:1-8 болон 1 Коринт 12:20 - 13:13-ыг уншаарай. Бурхан биднийг хэрхэн амьдраасай гэж хүсэж буй нь танд тодорхой ойлгогдож байна уу? Эдгээр эшлэлүүдэд гарч буй хайраар бусдыг хайрлах хүч өгөхийг Бурханаас залбиран гуйгаарай. Ийм хайрыг бодитоор хэрэгжүүлэх нэг аргыг олъё гэвэл тэр нь юу байж болох вэ? Энэ талаар тунгаан бодож бичээд, дараа нь хойшлуулалгүйгээр түүнийгээ хэрэгжүүлээрэй!

Өмнөх Жагсаалт Жагсаалт Дараа нь