Хичээл 2
Есүс яагаад загалмай дээр нас барах ёстой байсан бэ?
Энэхүү асуултад хариулахгүйгээр Бурханы сайн мэдээ утга учиргүй байна.
Яагаад гэдгийг ойлгох цорын ганц арга бол Бурханы хариултыг сонсох юм. Биднийг нүглээс чөлөөлөгдөж, түүнтэй эвлэрэн нэгдэж, түүнд өөрсдийн хайр, үнэнч байдлаа зориулах боломжтой болгохын тулд бидний амьдралыг өөрийн биеэр мэдэрч, дараа нь бидний төлөө амиа алдахыг дуртайяа сонгосон гэж Бурхан хэлсэн.
Тэр яагаад энэ арга замаар үүнийг хийсэн юм бол? Учир нь тэр тэгэхийг сонгосон.
Бурхан амь амьдрал цусанд байдаг гэж хэлсэн. Зөвхөн цэвэр ариун цус урсгаж байж л уучлагдах боломжтой бөгөөд зөвхөн цэвэр ариун цус л үхлийн хараалд өртөөгүй тул дуусашгүй амьдралыг өгч чадна. Тийм ч учраас Есүс бол бидний төлөө амиа алдахыг дуртайяа сонгосон цорын ганц жинхэнэ цэвэр ариун хүн билээ.
Түүхийн туршид Бурхан бидний төлөө амиа алдаж чадна гэж амласан. Есүс бошиглолын дагуу амьдарснаараа тэр Бурханы амлалт үнэн бөгөөд итгэж найдаж болохыг харуулсан. Тиймээс Есүс төрөхөөсөө аль эрт өмнө бичигдсэн 300 гаруй бошиглолыг биелүүлсэн.
Есүс амиа алдахыг сонгосноороо хүрч чадсан зүйлсийн жагсаалтыг харцгаая.
- Тэр биднийг Бурхан руу авчрахын тулд амиа алдсан.
- Түүний сүнс бидэнд амь амьдрал авчирсан. Бид өөрсдийн хорон муугаас болж үхэхдээ түүний Сүнсээр амилагдсан.
- Тэр бидний гэм нүглийн төлөөсөнд зодуулсан бөгөөд түүний хүртсэн шийтгэл бидэнд амар амгалан, эдгэрэлтийг авчирсан.
- Түүний дуулгавартай байдал бошиглолыг биелүүлсэн.
- Тэр Бурханы шударга ёсыг сахиж, загалмайд хадагдсанаар Бурханы өмнөх бидний өрийг төлсөн.
- Биднийг угтан авахын тулд түүнийг золиослосон.
- Тэр бидэнд өөрийнх нь амь насыг авах боломжийг олгож өөрийн амь насаа зольсон. Ийнхүү тэр өөрийнхөө амьдралыг бидний амьдралаар сольсон юм.
- Тэр биднийг дуудсан үйлчлэл болон аминч бус байдлын үлгэр жишээг тогтоож, дэлхий ертөнцийг цэвэрлэн ариусгасан.
- Тэр модонд өлгөгдөж бидний хараалыг өөртөө авсан тул бид хорон муугийн боолчлолд өртөх хараалаас чөлөөлөгдсөн.
- Тэр Адамын сүйтгэснийг зассан. Хамгийн анхны бүтээгдсэн хүн болох Адам хорон муу хүсэл шуналгүйгээр төрсөн боловч түүний хорон муу үйлдлүүд дэлхий ертөнцөд үхэл хагацлыг авчирсан. Есүс хорон муу хүсэл шуналгүйгээр төрсөн боловч түүний гэм нүгэлгүй, сайн дурын үхэл дэлхий ертөнцөд амь амьдралыг авчирсан.
- Тэр бол эхлэл ба төгсгөл, тиймээс бүх амь амьдрал түүгээр дамжин шүүгддэг.
- Тэр үхлийг амталсан тул бид амьдралыг амтлах боломжтой болсон. Хэдийгээр тэгэх шаардлагагүй байсан боловч тэр бүх зүйлийг хянадаг гэдгээ харуулахын тулд бүгдийг өөр дээрээ мэдэрсэн.
- Тэр бол өөрийг нь үзэн яддаг хүмүүсийн төлөө амьдралаа зольсон агуу үйлчлэгч байсан. Үүгээрээ тэр бусад ямар ч үйлдлээс илүүтэй хайраа илүү гүн гүнзгий харуулж байна.
- Түүний төгс төгөлдөр цус бидний муу муухайг эдгээж, бидэнд дуусашгүй амь амьдралыг өгдөг.
Ямар гайхамшигтай ололт амжилт бас амлалтууд вэ! Энэ нь бидний хувьд ямар утгатай вэ?
Бид Есүс бидний төлөө амиа алдаж, бүх зүйлийг хийсэн гэдэгт итгэснээр түүний олж авсан шагналыг хүртэх эрхтэй болдог гэж Бурхан хэлжээ Есүс бидний хараалыг өөртөө авсан тул бид хорон муугийн хараалаас чөлөөлөгдөх болсон. Энэхүү амлалт нь бидэнд бид түүнээс өөрсдийн амь амьдрал, баяр хөөрийг олж авснаар тэр бидэнд хорон мууд автахын оронд түүнийг хайрлаж, дуулгавартай байх хүчийг өгдөг гэсэн итгэлийг өгдөг.
Бид урьд өмнө нь ангижрах боломжгүй байсан муу зуршлуудаа харахдаа найдваргүй байдлыг мэдрэх албагүй. Есүс бидний өөрийг төлсөн тул Бурхан биднийг цэвэр ариун гэж харах боломжтой болсон. Энэхүү амлалт нь бидэнд юу ч биднийг түүнээс холдуулахгүй гэсэн итгэлийг өгдөг.
Бид өөрсдийн хийсэн зүйлийн үрээр Бурханы ач ивээлийг хүртэж, аврагдсан биш билээ. Тиймээс бид өөрсдийн хүчин чадалд бардамнах ёсгүй. Бидний амьдралд гарсан өөрчлөлт бол бидний Бурханд итгэх итгэл болон түүнийг хайрлах хайр бодит гэдгийг баталж өгдөг зүйл юм. Жишээлбэл, хэн нэгэн хүн эхнэрийгээ хайрладаг гэж хэлдэг боловч эхнэрээ хамгийн түрүүнд тавьж, хайрлаж ханддаггүй бол тэр түүнийг үнэн сэтгэлээсээ хайрладаггүй болохоо баталж байна. Хэдийгээр тэр эхнэртээ маш их хайртай байсан ч түүний амьдралын хэв маяг нь түүний хэлсэн үгсийг утга учиргүй болгож байна.
Бурхан гэж хэн болох, бидэнд юу амладаг вэ гэдэгт итгэх итгэл нь түүний биднээс шаарддаг амьдралаар амьдрахад шаардлагатай шалтгаан болон хүч чадлыг бидэнд өгдөг. Библи дээр үүнийг Ариун Сүнсээр дамжин тохиолддог бөгөөд Ариун Сүнс бол бид Есүст харьяалагддаг бөгөөд түүний гаргасан золиосын ачаар зөв зүйтэй хүмүүст тооцогдох болсны баталгаа (нотолгоо) юм.
Бидний Есүст итгэх итгэл цэвэр ариун амьдралаар амьдарч, Христэд итгэгчдийн хувиар хэн болохоо батлах хүч чадлыг бидэнд өгдөг. Энэ нь бид төгс төгөлдөр байх болно гэсэн үг биш,[28] харин хэрэв бид Христэд итгэгч бол Бурхан биднийг төгөлдөржүүлэх болно.
Хэрэв бид үнэнч шударга хэвээр үлдвэл бид дараагийн амьдралдаа бүрэн төгс төгөлдөр болох болно.
Есүс биднийг яг л усан үзмийн модны мөчрүүд шиг гэж хэлжээ. Бид түүнийх болсноороо яг л усан үзмийн модны мөчрүүд шиг түүний амьдрал руу ордог. Бурхан биднийг сайн үр жимс өгөөсэй гэж тайрч янзалснаар түүний үндэс нь бидэнд хоол тэжээл өгч, өсөж ургахад тусалдаг. Түүний бидний дотор тарьсан үр жимс бол хайр, баяр хөөр, амар амгалан, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл, сайн чанар, зөөлөн сэтгэл, үнэнч шударга зан, өөрийгөө хянах чадвар юм.
Хэрэв бид Есүс бидний төлөө амьдарч бас амиа алдсан гэдэгт итгэх итгэлээрээ дамжуулан Бурханы Сүнсээр амьдралаа өөрчлүүлбэл бидний амьдралд гарсан өөрчлөлт бидний итгэл үнэмшил бодит гэсэн нотолгоог өгдөг. Эдгээр амлалт нь түүний үхлээрээ олж авсан зүйлс биднийх гэсэн итгэлийг бидэнд өгдөг.
Сүнсний үр жимс биднийг авраагүй. Хэрэв бид өөрийгөө хянаж, эв найрамдалтай байхыг дадал болговол энэ нь биднийг аврахгүй. Гэсэн хэдий ч бид үр жимсгүй амьдралаар амьдарч байгаа бол өөрсдийгөө Христэд итгэгч мөн эсэхдээ эргэлзэх хэрэгтэй.
Түүний цус бол ус бөгөөд бидний амь амьдрал бол мөчрүүд билээ. Хүчирхэг болж, төлөвшихийн тулд Бурханы хүүгийн гэрэлд цагийг өнгөрөөгөөрэй.
Гүн Гүнзгий Ухаж Үзэх
Есүсийг амьдарч байсан үеэс барагцаагаар 700 жилийн өмнө бичигдсэн бошиглолын хэсэг болох Исаиа 52:13 – 53:12-ыг уншаарай. Дараа нь Иохан 19:16-42-ыг унш. Эдгээр хэсгийн талаарх бодол санаа, асуултаа бичээд, Христэд итгэгч өөр хэн нэгэнтэй хуваалцаарай. Есүс таныг эдгээхийн төлөө амиа алдсан гэдэг санаа танд сэтгэл зүйн хувьд яаж нөлөөлж байна вэ?