Languages

Хичээл 8

Библийг Бурханы Үг гэж нэрлэдэг. Учир нь энэхүү номоор Бурхан өөрийгөө хэн болох, биднийг хэн болох, биднийг хаанаас ирсэн, яагаад оршин буйг тайлбарласан байдаг. Мөн Библи олон хэсгээс бүрдсэн, нарийн бүтэцтэй билээ. Хэрэв бид Библийн номоо дурын газраасаа нээгээд, уншиж эхлэвэл, ойлгохгүй л болов уу. Учир нь Библи нь 2000 орчим жилийн туршид өөр өөр зохиогчдын бичсэн 66 тусдаа номноос бүрддэг.

Библийн номнуудыг Бурхны сүнсээр бичсэн. Тэдгээр номнуудын агуулга нь үнэнээр барахгүй Бурхан өөрөө бичсэн болохоо баталдаг. Номнуудын ихэнхийг тодорхой бүлэг хүмүүст зориулсан. Анхны сүмийнхэн эдгээр номуудыг цуглуулж, нэгтгэн эмхэтгэсэн бөгөөд бид одоо үүнийг Библи гэж нэрлэдэг. Ном бүхэлдээ түүхийн туршид Бурхан хүнтэй хэрхэн харилцаж ирснийг харуулдаг.

Библийн номнууд уран зохиолын,эш үзүүллэгийн гээд өөр өөр төрлөөр бичигдсэн байдаг. Жишээлбэл Дуулал ном нь дуулал болон залбирлын ном юм. Үүнд шууд утгаар нь ойлгох боломжгүй зүйрлэлүүд олон байдаг. Тэгвэл Иоханы сайн мэдээ бол Есүсийн амьдрал дээр суурилсан түүхийн бүтээл юм.

Галат болон Ефес нь тусгай бүлэг хүмүүст зориулж эртний сүмийн удирдагчдын бичсэн захидлууд юм.

Исаиа болон Илчлэл гэх мэт эш үзүүллэгийн номууд ч байх бөгөөд эдгээр нь анхны Христийн чуулгануудад зориулан бичигдсэн урт, ойлгоход нарийн төвөгтэй эш үзүүллэгүүд юм.

Өөр олон ном байгаа л даа. Гэхдээ та гол санааг нь ойлгосон байх.

Библийг мөн хоёр гэрээнд хуваасан байдаг. Хуучин Гэрээ нь Есүсийг төрөхөөс өмнө бичигдсэн номнуудаас бүрддэг бол Шинэ Гэрээ нь Есүсийг төрсний дараа бичигдсэн номнуудыг агуулсан байдаг.

Библийн эхний таван номыг (таван хуйлмал ном) Израилчууд өөрсдөдөө зориулж бичсэн бөгөөд дэлхийн үүсэл, Бурханы тэдэнд өгсөн амлалтууд болон тэр тэднийг хэрхэн нэг үндэстэн болгож нэгтгэсэн талаар тайлбарлажээ.

Библид Бурхан болон хүмүүсийн хооронд хийгдсэн өөр өөр гэрээнүүд гардаг. Эдгээрийг гэрээнүүд гэж нэрлэдэг. Өнөөдөр бид Есүсийн гэрээний дагуу амьдарч байна. Энэ нь хуучин гэрээнд Бурханы Еврейчүүдэд баталсан Леви эсвэл Дэд хууль зэрэг номнуудад гардаг ёслолын хуулиудыг дагах шаардлагагүй гэсэн үг юм. Учир нь ёслолын хуулиуд нь Есүс рүү чиглэсэн бэлэг тэмдгийн шинжтэй байсан ба Есүс өөрийн амьдрал ба үхлээрээ тэдгээр бүх ёслолын хуулиудыг гүйцээсэн билээ.

Хэрэв таны толгой эргэж байвал түр завсарлаад, амьсгаа аваарай. Та үүнийг яг одоо бүгдийг нь ойлгох шаардлагагүй тул урамтай байгаарай!

Библи бол таны үүрэг даалгавар болгож заавал унших ёстой ном биш билээ. Энэ бол унших боломжтой болсон тул таны хүсэж унших ном юм. Библи бол амьдралынхаа туршид баяр хөөртэйгөөр уншигдаж, түүний дагуу амьдрахад зориулагдсан ном мөн бөгөөд таны оюун санаа, зүрх сэтгэлийг шинэчлэх эрдэнэс билээ.

Библийн зарим хэсгийг ойлгоход бусдаасаа хялбар байдаг. Бид таныг Эхлэл номыг (Библийн анхны ном) болон Сайн Мэдээний дөрвөн номноос (Матай, Марк, Лук эсвэл Иохан) ядаж нэгийг уншаад үзэхийг зөвлөж байна.

Үүнээс цааш Гэтлэл рүү ороод, дараа нь Үйлс ном болон Шинэ Гэрээний захиануудыг унших нь зүйтэй.

Ром ба Еврей номууд нь уншихад хэцүү хоёр ном хэдий ч Есүсийн шинэ гэрээ болон Хуучин Гэрээн дэх гэрээнүүдийн хоорондын ялгааг олж мэдэхэд тус болно.

Мөн Библи дээр маш олон гайхамшигтай түүхүүд байдаг төдийгүй Еврейчүүдэд зориулсан нарийн төвөгтэй хуулиуд болон удам угсааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий хэсгүүд бий. Библи биднийг хэн болох, түүнийг хэн болох, хэрхэн амьдрах ёстойг ойлгоход тусалдаг тул та Библийн хэсэг тус бүр сайн зорилгоор бичигдсэн бөгөөд уншиж судлахад үнэ цэнтэй гэдэгт итгэлтэй байж болно. Энэ нь биднийг хорон муугаас хол байлгадаг. Тиймээс Библиэ уншихад тань байнга саад болдог утас, видео тоглоом зэрэг зүйлсээс болгоомжлох хэрэгтэй.

Хэрэв танд Библи байхгүй бол нэгийг авах нь зүйтэй шүү.

Библийг нэг жилийн дотор бүтнээр нь уншихад зориулсан төлөвлөгөөнүүд байдаг бөгөөд эдгээр нь бага багаар өдөр бүр уншихад тусалдаг тул их тустай. Хэрэв та ихийг уншихыг хүсвэл мэдээж уншиж болно.

Гэхдээ аврагч Бурханы Үгсийг судлахад төвлөрч унших нь илүү чухал юм. Бурханы Үг бол Христ итгэгчийн амьдралаар амьдрахад тань урам зориг, мэргэн ухааны дундаршгүй эх сурвалж болохоос гадна уншсан Үгээ амьдралдаа яаж хэрэгжүүлэх нь Библийг зүрх сэтгэл оюун ухаандаа хэрхэн шингээн ойлгож байгаагаас шууд хамаарна.

Библийг ойлгоход туслахыг Бурханаас хүсээрэй. Түүний тушаалуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд туслахыг түүнээс хүсээрэй. Библийг уншиж, сонсохыг үл тоож болохгүй. Өөртөө Библи уншихыг мартахыг бүү зөвшөөрөөрэй. Та өөрийгөө сайн уншигч гэж бодохгүй байж болох ч Библи нь Бурханы үгс тул тун удахгүй таны хамгийн нандин өв болох болно.

ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ

Библийн ном аваад, “нэг жилийн дотор Библийг уншиж дуусгах” төлөвлөгөөг олоод, уншлагын төлөвлөгөөгөө мөрдөж эхлээрэй.

Өмнөх Жагсаалт Жагсаалт Дараа нь