Languages

Хичээл 3

Есүс үхлээс амилсан бөгөөд үүрд амьд гэдгийг мэдэх нь бидний итгэл найдварт туйлын чухал билээ. Есүс үхсэн хэвээр байсан бол бид түүний амь амьдралыг хүртэж чадахгүй байсан. Бидний дотор амьдарч буй түүний Сүнс бол түүний санал болгодог агуу бэлгүүдийн нэг юм.

Түүний үхэл биднийг түүний нүдэнд цэвэр ариун болгосон учраас Бурхантай амьдрах нь зарим нэг талаараа боломжтой болсон боловч тэр үхлээс амилж, тэнгэрт болон бидний дотор үүрд амьдрах болсноороо үүнийг бодит болгосон юм. Ингэж бидэнд насан эцэслэснийхээ дараа үүрд мөнх амьдарна гэж гэсэн амлалтыг өгсөн билээ. Учир нь бид өөрсдийн эвдэрч сүйрсэн амьдралаас салж, зөвхөн түүний төгсгөлгүй амьдралтай хамт үлдэх болно.[3]

Есүс бол жинхэнэ Бурхан, жинхэнэ хүн билээ. Хамгийн анхны эрэгтэй, эмэгтэй хүмүүс болох Адам, Ева хоёр мөнх амьдрахаар бүтээгдсэн хэдий ч тэдний хорон муу шийдвэрүүд тэднийг хөнөөсөн. Хорон муу бол биднийг мөн хөнөөх зүйл юм. Хорон муу бол бид бүгдийн үхлийн шалтгаан бөгөөд харин Есүс хэзээ ч ямар нэг буруу зүйл хийгээгүй учраас мөнх амьдардаг. Энэ нь түүнийг Бурхан байсныг харуулсан, учир нь зөвхөн Бурхан л төгс төгөлдөр билээ.

Хэдийгээр Есүс нас барсан боловч хорон муу түүнийг хөнөөж чадаагүй. Тэр сайн дураараа амиа өгсөн бөгөөд хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй учир үхэл түүнийг барьж чадаагүй. Түүний цэвэр ариун байдал амь насаа эргүүлэн авах эрхийг түүнд олгосон юм.

Тиймээс тэр үүнийг хийсэн.

Есүс хүч чадал, тэнгэрлэг чанар, төгс төгөлдөр хүн чанар, бидэнд амь амьдрал өгч, үхлээс амилуулах чадвараа харуулан, үхлээс дахин амилсан. Гэхдээ үүнээс ч илүү нь тэр эргэж ирсэн учраас бид түүнтэй үүрд хамт дотно нөхөрлөж амьдрах боломжтой болсон явдал юм.

Энэ талаар хэсэг зуур бодож үзэцгээе.

Тэр бидний дотор амьдардаг тул бид хэзээ ч ганцаардах ёсгүй. Бид өдөр бүр мөч бүхэнд түүнд хандаж чадна. Бид түүнд залбирч, түүний сэтгэл зүрх бидний зүрх сэтгэл дотор буйг мэдэрч чадна. Тэр бидний бодол санааг мэддэг бөгөөд биднийг хайрладаг. Тэр бидэнд цэвэр ариун амьдрах хүч чадал өгдөг. Бид түүний хайр, баяр хөөр, амар амгалан, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл, сайн чанар, үнэнч шударга байдал, зөөлөн зан болон өөрийгөө хянах чадвар дотор амьдрах боломжтой. Бид түүний дотроос амь амьдралаа олж чадвал тэр бидэнд бүрэн дүүрэн амьдрах боломжийг санал болгодог.

Библи дээр бидний оршихуйн нэг шалтгаан бол Есүстэй ойр дотно харилцаатай амьдрах гэсэн байдаг. Дэлхий дээрх өөр хэн нэгнээс ч илүү түүнд ойртож амьдрахын тулд юм. Түүнийг юунаас ч эсвэл өөр хэн нэгнээс ч илүү ихээр хайрлахын тулд юм. Түүнд үүрд мөнхөд баяртайгаар дуулгавартай байж, тахин шүтэхийн тулд юм.

Учир нь бид Есүсийг хайрлаж, түүнтэй хамт амьдрахын тулд оршин байдаг тул Библи дээр Христэд итгэгчдийг “Христийн сүйт бүсгүй” гэж нэрлэдэг. Мөн Библи дээр түүнийг үгүйсгэсэн хэн ч яллагдана гэж хэлсэн байдаг. Бидний хүрэх газар бол Есүсийн гар билээ. Есүсийг үзэн яддаг хэн ч энэ гарт хүрч чадахгүй бөгөөд; оронд нь тэд түүнээс үүрд тусгаарлагдах болно.

Энэ бол цөөн хэдхэн хүний л төсөөлж чадах аймшиг юм. Тийм ч олон хүн бидэнд байгаа амь амьдрал эсвэл баяр хөөр Бурханаас ирсэн гэдгийг ухамсарлаж чадаагүй байдаг. Тэр бидэнд энгийн таашаалуудыг эдлэх боломжийг өгсөн учраас бид амьдрал дээрээ тэдгээрийг хүртэх боломжтой болсон. Биднийг насан эцэслэх үед энэ бүхэн үгүй болж, бид нэг бол Есүстэй мөн эцэс төгсгөлгүй баяр хөөртэй хамт үлдэнэ эсвэл хагацал болон зовлон шаналлын аймшигтай хамт үлдэнэ.

Бид Есүсийн гар бол дэлхий ертөнц дээрх хамгийн агуу хүрэх газар гэдгийг харж эхэлнэ. Бид одоо түүнтэй хамт амар амгалан, амь амьдралыг хүртэж чадна гэдэг үнэн бол амьдралын хамгийн агуу таашаал мөн билээ. Есүстэй жинхэнэ ойр дотно амьдарч чадсан ямар ч хүн танд түүнийг бүх зүйлээс илүү болохыг харуулна.

Эхэндээ түүнд өөрсдийнхөө сүнс рүү нэвтрэхийг зөвшөөрөх нь аймшигтай санагддаг. Учир нь тэр бидний хорон мууг ил болгож, биднийг бууж өгөхийг шахдаг. Гэхдээ бид бууж өгснөөр тэр бидэнд таатай эдгэрэлтийг авчирч, тэсэн тэвчиж, өсөж хөгжих хүчийг өгдөг.

Хэрэв та Есүсийг эрэлхийлж, түүнд бууж өгвөл тэр таны хамгийн агуу таашаал болох бөгөөд таны амьдралыг өөрчилж, таны ариусгах болно.

Эцэст нь та нас барсаныхаа дараа түүний гар буюу диваажинд очих болно.

Гүн Гүнзгий Ухаж Үзэх

Ром 1:1-7, 1 Коринт 15:1-5 болон Ром 10:9-10-ыг уншаарай. Эдгээрт амилалт тохиосны дараах амилалтын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Дараа нь Даниел 12:2, Иов 19:23-27, Исаиа 26:19-21, Хосеа 6:1-2, Тооллого 21:9 (энэ лавлагааг ойлгохын тулд мөн Иохан 3:14-15-ыг унш), Дуулал 16:9-10 болон Дуулал 71:19-24-ийг уншаарай. Эдгээрт Есүсийн амилалт болон түүнд үнэнчээр амиа алдсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд Есүсийг дэлхийд ирэхээс бүүр өмнө бичигдсэн. Есүсийн амилалт таны хувьд ямар утгатай талаар болон түүний үхлээс амилсан нь яагаад чухал гэж бодож буй талаараа бичээрэй. Хэрэв танд асуулт байгаа бол Христэд итгэгч өөр хэн нэгэнтэй ярилцаарай.

Өмнөх Жагсаалт Жагсаалт Дараа нь