Хичээл 6
Хэрэв та өөрийн Христтэй аялах аялалаа эхлүүлээд удахгүй урам хугарсан ч тэр аль хэдийн мэдэж байсан бөгөөд тантай хамт байгаад итгээрэй.
Урам хугарсан үедээ Бурхан бүхнээс хүчтэй - бүр таны сул дорой байдлаас ч хүчтэй гэдгийг санаарай. Тэр таны амьдралыг өөрчилж, таныг шинэ хүн болгож байгаа гэдэгт итгээрэй.
Ер нь бүтэлгүйтэж, найдвар тасарлаа гэж бодсон үедээ бид өөрийн сайндаа өсдөггүй (бид угаас сайн биш), харин Бурхан бидний өөрт нь итгэх итгэл, түүнийг хайрлаж, хүндэлж, дагахыг гэж хичээж байгаа зүтгэлийг харахдаа бидний дотор ажилладаг шүү гэж өөртөө сануулдаг байгаарай.
Христ яг одоо биднийг бузар муу шийдвэр гаргахаас хамгаалж чадах хүчтэй юу? Мэдээж тийм байлгүй яахав! Бидний амьдралын бүх сайн сайхан түүнээс ирдэг бөгөөд итгэл, хайр, хичээл зүтгэлээр минь дамжуулан бидний сайн сайхан зан чанарыг тэр өөрөө хүчирхэгжүүлж байдаг.
Тэр итгэмжтэйгээр таныг бузар муухайгаас хол байлгаж чадах болов уу? Ямар ч эргэлзээгүй!
Хэрэв тийм юм бол бид яагаад ийм чадваргүй мэт байдаг юм бэ? Учир нь бид чадахгүй, сул дорой мэт үедээ л түүнд түшиглэх учраас Бурхан тийнхүү мэдрэхийг бидэнд зөвшөөрдөг. Сул дорой байдал чинь таныг төөрөгдүүлэх вий. Оронд нь үүнийг Бурханаас хүч авах шалтгаан болгон Бурханыг түшээрэй.
Тэгвэл юу бидний Бурханд итгэх итгэлийг хулгайлдаг вэ? Бид түүнийг дуулгавартай дагаж чадах хүчтэй эсэхдээ гэнэт эргэлзэж эхэлнэ гэдэг юу өөрчлөгдсөний шинж вэ?
Бид Бурханыг хэн гэдгийг мартжээ гэсэн үг. Өөрсдийгөө түүн дотор хэн бэ гэдгээ мартсан. Бурхан биднийг бузар мууг сонгохоос хамгаалж чадах хангалттай хүчтэй гэдэгт итгэх итгэлгүй болсон мөн үнэндээ бид өөрсдийн зүрх сэтгэлээ түүнээс өөр зүйлс рүү алдууран тэнүүчлэхийг зөвшөөрчээ гэсэн үг юм.
Дээрхээс хамгийн сүүлд дурдсан нь хамгийн зальжин бөгөөд хортой алдаа мөн. Зүрх сэтгэлээ Бурханаас холдохыг зөвшөөрөх нь бүх хорон муугийн эхлэл юм. Тиймээс л өдөр бүр хичээнгүйлэн Библи унших, залбирах, хүндэтгэн магтах дадлыг хөгжүүлэх чухал байдаг. Бид чинь амархан сатаардаг, богино ой санамжтай хүмүүс шүү дээ.
Бид Бурхан бол бидний амь амьдрал гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Авралын найрагт “Амьдралыг минь өөрчлөн, шинэчлээч” гэсэн нь бий. Энэ нь Христийг мэддэг болсны дараа түүний хэн бэ гэдгээс зуун хувь шалтгаалан, бидний амьдрал хэзээ ч өмнөх шигээ байхгүй гэдгийг илэрхийлж буй юм.
Танд 'ухаангүй' хайртай гэр бүлийн хүн, эсвэл найз бий юу? Та тэднийг яагаад тэгтлээ их хайрладаг вэ? Та сайн хүн болохоороо тэр үү?
Өөрийгөө сайн хүн гэж боддог тул та эхнэрээ хайрладаг уу гэж нэгэн нөхрөөс асууж гэнэ. Асуултыг сонсоод мань эр гайхшрахаас гадна багахан эгдүүцэв. Эхнэр нь үнэхээр хайр татам, гайхалтай хүн учраас нөхөр нь түүнд хайртай байлаа.Тэр эрэгтэй сайн хүн эсэх нь эхнэрээ хайрлах түүний хайртай ямар ч холбоогүй. Үнэндээ тэр эр өөрийгөө хангалттай сайн биш гэдгээ мэдэж байсан төдийгүй, тийм байхад нь хүртэл эхнэр нь түүнийг хайрладаг гэдэг нь түүний эхнэртээ илүү хайртай байх шалтгаан нь байв.
Есүст өгсөн бидний хайр ч гэсэн үүнтэй ижил. Энэ нь бидний хэр сайн хүн гэдэгтэй огтхон ч хамааралгүй. Тэр гайхамшигтай учраас бид түүнийг хайрладаг. Бид өдөр бүр түүнийг гэх хайр чөмгийг минь дүүргэх хүртэл түүний гайхалтай чанаруудыг бодох хэрэгтэй.
Үүнийг хөгжүүлэх гурван дадал бол Библи унших, залбирах болон хүндэтгэн магтах юм.
Та түүний хийдэг зүйлсэд эргэлздэг үү?
Хэрэв тийм бол тэр таныг хэзээ ч орхиж эсвэл хаяхгүй гэсэн Бурханы амлалтуудыг уншаарай. Тэр таны дотор эхлүүлсэн сайн үйлсээ төгс гүйцээнэ. Та түүнийг үзэн яддаг байхад тэр таныг хайрладаг байсан төдийгүй таныг өөрийнхөө хүн болгохоор сонгосон гэдгийг саанаарай. Таны итгэлгүй байдал, зориудаар тэрслэн хорон мууг үйлдэхээс өөр юу ч таныг түүний хайраас салгаж чадахгүй бөгөөд тэр таныг уучилж, хүлээн зөвшөөрсөн гэдэг амлалтуудыг нь уншаарай.
Тэр таны оюун санааг шинэчилж байгаа эсэхэд эргэлзэх үедээ тэр өөрийнхөө Үгээр дамжуулан таныг шинэчилж буйг өөртөө сануулаарай. Та хорон муугаас татгалзах хүчтэй эсэхдээ эргэлзэх үедээ өмнө нь тэр танд хорон мууг ялан дийлэх хүч өгч байсан үеийг эргэн санаарай. Та түүнийг хайрлаж чадна гэдэгтээ эргэлзэх үедээ түүнийг хайрлахгүй байхын аргагүй хэтэрхий гайхамшигтай гэдгийг нь өөртөө сануулаарай. Та ямар нэг сайн зүйл хийж чадна гэдэгтээ эргэлзэх үедээ таны амьдрал дахь бүхий л сайн сайхан зүйлс түүнээс ирдэг гэдгийг өөртөө сануулаарай.
Христ таныг өөрчилж, таныг тасралтгүй шинэчилж байгаад итгэж даруугаар амьдарч, түүнийг хайрлаж, түүнд дуулгавартай байгаарай.
Бурханы Сүнс бидний дотор амьдарч, анзаараа ч үгүй байхад минь биднийг хайрлан өөрчилсөөр байдаг. Төрөөгүй хүүхэд эхийнхээ цусыг хуваалцаж байдгийн адилаар бид түүний амийг хуваалцдаг. Эх, хүүхэд хоёр тусдаа хүмүүс боловч тэдний амь амьдрал гайхамшигтай сайхан байдлаар бие биетэйгээ уусан нэгддэг. Яг л үүний адилаар Есүсийн цусаар дамжуулан Ариун Сүнс бидний сүнсэнд амь амьдрал өгдөг.
Түүнд залбирч түүнийг магтах үедээ бид өөрсдийн дотор байх түүний Сүнсийг мэдэрдэг. Түүний Сүнс бидний дотор амьдарч буйг бид өдөр тутамдаа зайлшгүй мэдрэх шаардлагатай. Учир нь түүний Сүнс бидний дотор амьдарч буйг байнга мэдрэхгүйгээр бид дорой болдог. Харин түүний Сүнстэй хамт байхад тэр биднийг өөр юунаас ч илүү хүчирхэг болгодог.
ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ
Ром 12:1-21-ийг уншаарай. Амьдралаа жинхэнэ итгэлээр Бурханд зориулж, түүнтэй тэмцэлдэлгүй бууж өгснөөр бидний амьдралд гарах өөрчлөлтийг энэ хэсгээс уншиж болно. Эшлэлийг уншаад ер нь сүнслэг шинэчлэл яаж илэрдэг, хэрхэн мэдрэгддэг болохыг багахан ч болов мэдэх боломжтой. Мөн Бурхан таныг хэрхэн шинэчилж буй талаар бичээд, хуваалцаарай. Тэр одоо ямар талбар дээр чинь хамгийн их ажиллаж байна вэ? Бурхан таны өсөлт, төлөвшлийн замд тантай хэрхэн тэвчээртэйгээр алхаж буй талаар эргэцүүлэн бодож үзээрэй. Тэр танд нигүүлсэнгүй хандаж буйн баталгааг та харж чадаж байна уу?